Хамгийн анх сүмд орох үед тань хаалганы хажууд тусгай бэлтгэсэн саванд ус байхыг олж харах болно.
Энэ нь ариун рашаан бөгөөд адистай энэ усыг католикчууд өөрсдийн ариун усан баталгааг санан, загалмайлах болон Бурханы хайрыг илэрхийлэн адислахад хэрэглэдэг.
Олон зууны тэртээ хувийн байр сууц,анхны сүмүүдэд савтай ус байдаг байсан бөгөөд түүгээр Бурханы гэгдэх ариун газар,бусдын гэр дэх Бурханыг тахисан өрөө уруу орохоосоо өмнө гар нүүрээ угаах ёстой байв.
Мөргөлд ирэгсэд нэмэгдэх тусам угаалга нь бэлгэдлийн шинжтэй болж өдгөө үйлддэгтэй адил ариун усанд хуруугаа дүрэн залбирал хэлэх эсвэл загалмайн тэмдэг үйлдэх болсон байна.
Энэхүү усан ариутгал нь католик хүмүүст ариун усан баталгаа хүртсэн болон бөгөөд өөрсдийгөө Христээс хамааралтай нэгэн мөн гэдгийг сануулдаг.
Материалын эхийг:
П.Касэмуана"Эрхин номын суртал"номоос